ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#41/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Ажилгүйдлийн түвшин өсөх нь инфляцыг
бууруулах нөлөөтэй."
- С. Зоригт
Ти Ди Би Секьюритис ҮЦК
Зах зээлийн шинжээч

Онцлох шинжилгээ

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.09.12 - 2022.09.16 | TDB Securities

АНУ-ын инфляц зорилтот түвшин болох 2%-иас өндөр байгаа тул Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) хумих бодлогын цикл үргэлжилсээр байх төлөвтэй байна. Бодлогын хүү өсөж санхүүгийн зах зээлд зээлийн хүү нэмэгдэх нь эрэлтийг бууруулж байна. Гэсэн хэдий ч АНУ-ын ажилгүйдлийн түвшин 9-р сарын байдлаар 3.5% байгаа нь сүүлийн 50 гаруй жилийн доод түвшин болж өндөр инфляцад дарамтыг нэмэгдүүлээд байна.

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 33,948.05 нэгжид хүрч, 0.87%-ийн өсөлттэй хаагдлаа.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 9-р сарын инфляцын түвшин өндөр гарснаар ХНС-аас бодлогын хүүгээ өндрөөр өсгөх хүлээлт үүсэж улмаар хувьцааны зах зээлийг илэрхийлэх томоохон индексүүд 7 хоногт бууралттай байлаа. "S&P" 500 индекс 3,583.07 нэгжид хаагдсан нь 2020 оны 11-р сарын үзүүлэлттэй тэнцүү хэмжээнд очсон үзүүлэлт боллоо.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын хувьцаанууд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. "Germany’s DAX" индекс 1.34%, "France’s CAC 40" индекс 1.11%, "Italy’s FTSE MIB" индекс 0.14% тус тус өссөн бол "STOXX Europe 600" индекс 0.09%, "UK’s FTSE 100" индекс 1.89% тус тус бууралттай хаагдлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байлаа. Хувьцааны зах зээлийн буурсанд Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ өндрөөр өсгөх хүлээлт, иений ханшийн сулрал нь гол нөлөөлтэй байлаа.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Хувьцааны зах зээл тус улсын төв банкны хөрөнгийн зах зээлийг дэмжих төлөв, БНХАУ-ын Коммунист намын Үндэсний их хурлын үеэрх өөдрөг хүлээлтийн нөлөөгөөр өсөлттэй байлаа. (Уг хурал нь 5 жилд 1 удаа болдог.)

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 68,463 ширхэг бондыг нийт 6.93 тэрбум төгрөгөөр 7 хоногт арилжаалсан.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны өгөөж 7 хоногт өсөлттэй байлаа. 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 4.0%, 2 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 4.5%-д хүрч хаагдлаа. 2 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 4.5%-д хүрсэн нь 2007 оноос хойших хамгийн өндөр түвшин боллоо. АНУ-ын 9-р сарын инфляц мэдээлэгдсэний дараа ЗГҮЦ-ны өгөөж өссөн. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

Инфляц IX сард 13.8 хувь болов

 2022.10.17 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар өссөн бол өмнөх сараас 0.2 хувиар буурлаа. Хэрэглээний үнийн индекс сүүлийн гурван сар дараалан буурсан ч 2021 оны 12 дугаар сараас хойш хоёр оронтой тоонд буюу өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байгаа юм.

Дэлгэрэнгүй

Хөл хорио, таваарын үнээс шалтгаалан БНХАУ-д инфляц доогуур түвшинд хадгалагдаж байна

 2022.10.17 

Есдүгээр сард БНХАУ-д хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар өссөн нь 2020 оны дөрөвдүгээр сараас хойших дээд үзүүлэлт боллоо. Хэдий тийм боловч энэ нь “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчдын тооцоолсон 2.9 хувийн өсөлтөөс доогуур үзүүлэлт болж байна.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ

"МОГОЙН ГОЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ХОЙШИЛЛОО

 2022.10.14 

“Могойн гол” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан боловч хурлын ирц бүрдээгүй тул Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хойшлуулан дахин шинээр тов зарлан зохион байгуулахаар болсон байна.

Дэлгэрэнгүй

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ТӨХК НЬ 2021 ОНЫ ЦЭВЭР АШГИЙН ДҮНГЭЭС 500.0 САЯ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШГИЙГ УЛСЫН ТӨСӨВТ ТӨЛЖ, ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ

 2022.10.11 

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу компанийн 2021 оны цэвэр ашгийн дүнгээс 500,000,000 /Таван зуун сая/ төгрөгийн ногдол ашгийг Улсын төсөвт төлж, төвлөрүүллээ.

Дэлгэрэнгүй